АРХАНГАЙ: Ойн сангийн талбайг тооцох 4440 дээж талбайтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-09 12:00:11

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ойн сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, сөөг, таримал ойгоос бүрдэнэ.


Ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн захаас гадагш 100 метр хүртэлх газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сан бүхий газарт хамаарна. 


Архангай аймгийн ойн сангийн талбай 1059997 га гэж тогтоогдсон байдаг.


Архангай аймгийн ойн сан бүхий 16 суманд 1480 цэгт 4440 дээж талбай байгуулан хэмжилт тооллого хийн ойн сангийн талбай, нөөц, ойн биологийн шинэ чанар, моддын бүрэлдэхүүн, бүтэц, хэмжээ, ургалтын дундаж үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоожээ.


Тухайлбал, Эрдэнэмандал суманд хамгийн олон буюу 121 хэмжилтийн цэг, 363 дээж талбай байгаа бол хамгийн бага нь Төвшрүүлэх суманд 53 хэмжилтийн цэг, 159 дээж талбай байна.


Архангай аймгийн ойн санг Монгол Улсын “Ойн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу ойн бүсүүдэд хуваахад байгалийн цогцолборт газрын онцгой бүс, байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, дурсгалт газар, аймаг, сумын ногоон бүс, хориотой зурвасын ой, 100 га хүртэлх ой, сөөг ширэнгэ, уулын өвөр энгэр төгөл ой, 30 хэмээс дээш налуу газрын ой, ашиглалтын бүсийн ой гэж ангилж байна.  

Холбоотой мэдээ