ХӨВСГӨЛ: Монголын хамгийн богино гол Хар усны рашаан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-04-10 14:53:10

Мөрөн, 2025 оны  дөрөвдүгээр  сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын хамгийн богино голыг Хар усны рашаан гэж үздэг байна.


Хөвсгөл нуурын баруун эрэгт Хатгалаас 72 км зайд Хар усны рашаан хэмээх өвөрмөц газар бий. Уулаас маш эрчтэй урсан ундарч гарсан рашаан 1 км урсаад Хөвсгөл нуурт цутгадаг тул Монголын хамгийн богино гол гэдэг.


Хар усны рашаанд 6 дугаар сарын эхний хагаст хар загас /хадран/ цугларч түрсээ шахдаг бөгөөд энэ үеэр гол загасаар дүүрсэн байдаг.




Нутгийн иргэд рашаанд байдаг хадран загасыг ядаргаа тайлах зорилгоор эмчилгээнд хэрэглэж ирсэн.


Хар усны рашаан нь нүд, хамар, хоолой, чих, элэг цөс, бөөр, ходоод үе мөчинд нэн сайн учраас загас цугларсан үед хамтатган хэрэглэж ядаргаагаа тайлахаар 6 дугаар сарын эхээр маш олон хүн зорин очдог болжээ.

 

Холбоотой мэдээ