ХОВД: Цэргийн мэдлэг олгох сургалт зургаадугаар сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-14 14:03:13

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн дагуу “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байгаа.


Энэ хүрээнд Ховд аймагт цэргийн мэдлэг олгох ерөнхий бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 12-нд эхэлсэн бөгөөд энэ оны зургаадугаар сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Энэ жил цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтад Ховд аймаг дахь МУИС-ийн баруун бүсийн салбар сургууль, Хөгжил  политехникийн коллежийн оюутнууд хамрагдаж байна. 

"Оюутан цэрэг" хөтөлбөр нь баруун бүс нутагт 2016 оноос эхлэн хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд баруун бүсийн таван аймгаас 700 гаруй оюутан уг хөтөлбөрт хамрагдаж, цэргийн эрдэмд суралцжээ.  


Холбоотой мэдээ