ХОВД: Мал төллөлт 52.7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн малчид өнгөрсөн онд 3.5 сая толгой мал тоолуулсан. Үүнээс энэ онд Ховд аймгийн хэмжээнд 1425.6 мянган толгой мал төллөх юм.
Энэ сарын 9-ний өдрийн байдлаар 750.7 мянган толгой мал төллөжээ. Өөрөөр хэлбэл, ингэ 2222, гүү 2885, үнээ 11080, эм хонь 303949, эм ямаа 430629 төллөж, төллөлтийн хувь 52.7 байна.
Одоогоор 731.2 мянган төл бойжиж байгаа ба төл бойжилт дунджаар 97.4 хувьтай явж байна.
Өнөөдрийн байдлаар 19540 төл хорогдож, 35436 толгой мал хээл хаясан мэдээллийг өнөөдөр Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өглөө.