Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хархорум хотод цаг уурын станц байгуулах талаар Засгийн Газрын хуралдаанд танилцуулж, шийдүүлнэ.
БОУАӨ-ийн
сайд С.Одонтуяа Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцох үеэрээ Хархорум
хотод цаг уурын радарын станц байгуулах хэрэгтэйг онцлов. Тэрбээр, "Бүсийн хөгжлийг төлөвлөхдөө байгаль орчны асуудлыг орхигдуулж болохгүй. Уур
амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийн эрсдэлийг багасгах эрт
сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх ёстой. Иймээс Хархорум
хотод цаг уурын радарын станц байгуулна. Ийм станцтай болсноор Архангай,
Өвөрхангай, Баянхонгор аймгийн ихэнх сум, Дундговь, Өмнөговь, Төв, Завхан аймгийн зарим сумын нутагт цаг агаарын аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх
техникийн боломж бүрдэнэ" хэмээв.
Түүнчлэн Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэхээр судалж, шийдүүлэхийг даалгалаа.