УВС: Б.Гиваан баатрын хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-15 15:00:29

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны хөшөө Улаангом хотын төвд сүндэрлэж байна.


БНМАУ-ын баатар Б.Гиваан нь 1926 онд Увс аймгийн Өлгий сумын нутагт төрсөн. 1948 оны 7 дугаар сарын 8-нд Байтаг богдын орчмоор БНМАУ-ын дархан хилийг зөрчсөн 170 гаруй дайсантай эрэлхэгээр тулалдсан 10 хилчний нэг Гиваан байв.


Тэрбээр эх орныхоо газар шорооны төлөө эрэлхэгээр тулалдан 22 насандаа амиа өргөж, ард түмэн зэвсэгт хүчний түүхэнд мөнхрөн үлдсэн юм. Б.Гивааны хөшөө Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт байрладаг.


Уг хөшөөг Хилийн цэргийн 40 жилийн ойгоор буюу 1973 онд Улаангом хотын төв талбайд босгожээ. Хөшөө байрлах энэ талбайг ард олон Гиваан баатрын талбай хэмээн өргөмжлөн дууддаг юм.




























Холбоотой мэдээ