ДАРХАН-УУЛ: Энэ онд ахуйн зориулалтаар 108 амьтан агнах, барих зөвшөөрөл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ахуйн зориулалтаар агнах, барих ан, амьтны тоо хэмжээг тогтоох тухай асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025 онд агнах ан, амьтны тоо хэмжээг аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Батбаяр танилцууллаа.
Тухайлбал зэрлэг гахай 5, бор гөрөөс 2, саарал чоно 5, хөхвөр тагтаа 30, загас /алгана, цулбуурт, амарын цурхай/ 6, улаан нүдэн 60 толгойг нийт 108 толгой амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох юм.
Иргэд ахуйн зориулалтаар зөвшөөрөгдсөн ан агнаж, барихдаа заавал тухайн сумын Засаг даргын эрх олгосон албан тушаалтнаас эрхийн бичиг авна.
Хэрэв зөвшөөрөлгүй ан, амьтан агнаж барьсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Байгаль орчин, уур амьсгалын
өөрчлөлтийн сайдын 2024 оны А/896 дугаар тушаалаар Дархан-Уул аймагт 2025 онд
ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээг тогтоосон санал
хүргүүлж ИТХ-аар
баталлаа.