ТӨВ: Ерөнхий сайд Д.Бодоогийн хөшөөг 2008 онд Зуунмод цэцэрлэгт хүрээлэнд босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-15 20:54:52

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Догсомын Бодоог дурсан хүндэтгэж, хөшөөг нь Төв аймгийн Зуунмод цэцэрлэгт хүрээлэнд 2008 онд түүний мэндэлсний 120 жилийн ойгоор босгожээ.


ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2004 оны 28 дугаар тогтоолоор Төр, нийгмийн зүтгэлтэн Ерөнхий сайд Д.Бодоогийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг гаргаж байжээ.


Ийнхүү 2008 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 15 сая төгрөг зарцуулан Монголын урчуудын эвлэлийн ахмад уран бүтээлч Ч.Галбадрах хөшөөг урлажээ.


Д.Бодоо нь Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв.


Тэрбээр 1885 онд Манзушир хутагтын шавь Дэндэвийн отогт буюу өнөөгийн Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. Их хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, бичээч хийж байв. Зөвлөлт холбоот улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж байсан бөгөөд монгол, төвөд, манж, хятад хэл бичгийн боловсролтой сэхээтэн хүн байжээ.


Холбоотой мэдээ