ДОРНОГОВЬ: Төрийн албан хаагчид малчдад тусалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-17 16:11:49

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын төрийн албан хаагчид Баянхошуу багийн малчин Д.Ариунболдын  хот айлд энэ сарын 15-нд сайн дураараа очиж малчны ажилд тусалжээ.


Тэд мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, малын хороо хот цэвэрлэж, хашаа хороо, худаг ус засах сэлбэх, аргал, түлш бэлтгэх, хог шороо, сэг зэм устгах, хоол хүнс бэлтгэх зэрэг ажлыг гардан гүйцэтгэсэн байна.


Мөн төрийн байгууллагаас зохион байгуулж буй ажил үйлчилгээ болон цаашид хэрэгжүүлэх ажил, цаг үеийн мэдээ, мэдээлэл, зөвлөмж зөвлөгөө өгчээ.


Ташрамд, сумын Засаг даргын захирамжаар энэ оныг “Залуучуудын жил” болгон зарласан бөгөөд зорилтот жилийн хүрээнд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн  хамгаалал зэрэг олон асуудлыг анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.


Баянхошуу багийн малчин Д.Ариунболдынх бог бод нийлсэн 500 гаруй малтай нутаг орондоо ажилсаг нэгэн.

Холбоотой мэдээ