ЗАВХАН: Багш бүр орчин үеийн техник технологийг бүрэн эзэмшиж хөгжих боломжийг хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймагт багш нарыг ажлын байранд нь хөгжүүлэх
зорилгоор 280 сая төгрөгөөр 20 цэцэрлэг, сургуульд жишиг багш хөгжлийн төвийг байгуулжээ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө (2021-2030)”-д багш мэргэжилтний тасралтгүй хөгжлийн боловсролын чанарыг сайжруулах зорилтыг тусгасан.
Ялангуяа суралцагчийн хөгжлийн хэрэгцээг хангасан, бүтээлч чадварлаг багшийг бэлтгэх, багшид мэргэжлийн стандартад суурилан уян хатан хэлбэрээр тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх, түүнд нээлттэй боловсрол, дижитал технологи ашиглах зэрэг зорилт, үйл ажиллагааг төлөвлөсөн.
Энэхүү зорилтыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхээр Завхан аймаг "Чадварлаг багш" хөтөлбөр болгож, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад бодит дэмжлэгийг үзүүлж байна. Боловсролын чанарт анхаарах, хүүхэд бүрд тэгш боловсрол эзэмшүүлэх, хүртээмжийг сайжруулах. Багш нарыг ажил дээрээ хөгжих, мэдлэг мэдээллээ тэлэх, цахим болон танхимын хичээлийн агуулга чанарыг сайжруулах, бүтээлч хандлагатай.
Багш бүр орчин үеийн техник технологийг бүрэн эзэмшиж, бие биеэсээ суралцах, хөгжих боломжийг нь хангах зорилгоор 2021 оноос эхлэн сургууль бүр дээр багш хөгжлийн төвийг байгуулж байна.
Ерөнхий
боловсролын сургуулийн 948, сургуулийн өмнөх боловсролын 312 нийт 1268 багшийг
зөөврийн компьютероор хангасан байна. Түүнчлэн энэ онд багш нарын цахим хэрэглээний зардалд зориулан 785,8 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардалд
зориулан 71,5 сая төгрөг, нэмэлт
хөтөлбөр хэрэгжүүлэх зардалд
386,3 сая төгрөгийг төсөвтөө батлуулсан байна.
Багш нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор 2024 онд нэг багшид 20 сая төгрөг, нийт 40 багшид 800 сая төгрөгийг орон сууцны дэмжлэг хэлбэрээр олгосон. Ингэснээр багш нарыг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн
зардал 321,8 сая төгрөг, хичээл практикийн зардал 425,0 сая төгрөгийг
баталсан байна. Багш нарын эрүүл
мэндийг дэмжих зардал 106,5 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардалд 106,7 сая төгрөгийг төсөвт батлуулсан
байна гэж Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газраас мэдээлэв.
Ташрамд, Завхан аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 74 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 21629 суралцагч суралцаж, 1291 багш, 1474 ажилтан, албан хаагч ажиллаж байна.
Багш хөгжлийн төв