ХОВД: Найман чиглэлд 373 га талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-22 15:04:12

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Хотоо цэвэрлэцгээе” уриалга бүхий бүх нийтийн цэвэрлэгээг өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн төвд зохион байгуулахад 58 байгууллагын 1194 ажилтан оролцжээ. 


Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд дөрөвдүгээр сарын 17,18-ны өдөр хог хаягдлаа цэвэрлэсэн юм.  


Ингэхдээ найман чиглэлд 373 га талбайгаас 125 тонн хог хаягдлыг цэвэрлэн ачиж, хогийн нэгдсэн цэгт хүргэжээ.  


Мөн мал амьтны сэг зэм устгах, 30 м.кв талбайг ариутган халдваргүйжүүлэх ажил хийсэн байна. 


Энэ нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг бууруулахад ач холбогдолтой юм.   


Холбоотой мэдээ