УВС: Угтах хаалганы ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-23 12:22:08

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ар тарвагатай" ХК-иас өөрийн хөрөнгөөрөө угтах хаалга хийх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.  


Увс аймгийн 100 жилийн ой 2025 оны 7 дугаар сарын сүүлчээр болох гэж байгаатай холбогдуулан “Хар тарвагатай” ХК-ийн захирал Д.Сурмаажав нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн угтах хаалгыг өөрийнхөө компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар болж, зураг төсвийг нь гаргуулаад байсан юм.


Ямартай ч тус компанийн хамт олон Улаангом руу орох угтах хаалгын ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан хуучин хаалгыг нь буулгалаа.


Шинээр барих хаалга нь ногоон байгууламж, авто машины зогсоол, явган хүний зам, хүндэтгэлийн самбар гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд ойролцоогоор 500 орчим сая төгрөгөөр босох ажээ.



Холбоотой мэдээ