СЭЛЭНГЭ: Нийгэмд эерэг хандлага түгээхэд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-23 13:46:20

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа "Ирээдүйд бэлтгэх энтерпрайз" хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хамрагдаж байна.

 

Олон улсын энтерпрайз аргачлалд суурилсан энэхүү хөтөлбөр нь сурагчдын амьдрах ухааны ур чадварыг дээшлүүлэх, бичил төсөл бичих арга туршлагад суралцах юм.

 

Мөн нийгэмд эерэг хандлага түгээж, нэг нэгэндээ эeргээр нөлөөлөгч, нийгмийнхээ асуудлыг шийдэгч болоход нь нөлөөлөх юм.

 

Хөтөлбөрийн үйл ажиллагаатай Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа, мэргэжилтэн Б.Гантуул нар танилцан, менторинг чиглүүлэг өглөө.

 

Мөн тэд амжилттай хэрэгжиж байгаа төслүүдтэй хамтран дэмжин ажиллах боломжуудын талаар ярилцсан байна.

 

Холбоотой мэдээ