Зүүн аймгуудын нутгаар салхи, шороон шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-04-30 08:50:57

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас салхи секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3-+8 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9-+14 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +25-+30 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20-+25 градус, бусад нутгаар +14-+19 градус дулаан байна.


Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар хур тунадасгүй, салхи, шороон шуургатай байх тул хуурайшилт нэмэгдэж байгаа эдгээр өдрүүдэд ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Холбоотой мэдээ