УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэхээр товлосон гурван асуудлаар нэг өдрийн завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-01 11:05:24

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр товлосон ч АН-ын бүлэг завсарлага авсан тул үдээс өмнөх хуралдаан завсарлав.


Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох чөлөөлөх тухай асуудлаар тус бүлэг саналаа нэгтгэх шаардлагатай байгаа учраас гурван өдрийн завсарлага авах хүсэлтээ танилцуулсан юм.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудал тус бүрд нэг өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ