ОРХОН: Орон нутгийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Орон нутгийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хуралдааныг Нутгийн удирдлагын ордны А.Амарын танхимд зохион байгууллаа.
Тус аймгийн хэмжээнд “Эрдэнэт Ус ДТС”,
Жаргалант Ус ДТС” орон нутгийн өмчит компани үйл ажиллагаа явуулдаг.
Энэ оны 3 дугаар сард хуралдсан аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаас Орон нутгийн өмчит компаниудын хувьцаа
эзэмшигчдийн төлөөллийг томилох шийдвэр гаргасан ба Орон нутгийн өмчит
компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хуралдаанаар энэхүү шийдвэрийн
хэрэгжилттэй танилцаж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулсан
ажлын тайланг хэлэлцжээ.
Ажлын хэсгийн танилцуулсан “Эрдэнэт Ус ДТС”, “Жаргалант Ус ДТС” орон нутгийн өмчит компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд томилуулахаар нэр дэвшүүлсэн нэр бүхий хүмүүсийг тус хуралдаанаас дэмжиж, дараагийн шатны үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн байна.