ТӨВ: "Номын сайн нөхөр" үйл ажиллагаанд 516 суралцагч оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын дунд "Номын сайн нөхөр" үйл ажиллагааг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт зохион байгуулав.
Уралдааны нэгдүгээр шатыг сургуулиуд дотооддоо зохион байгуулж, нийт 516 суралцагч оролцсоноос хоёрдугаар шатны шалгаруулалтад 6 сургуулийн 58 суралцагч оролцсон байна.
Тоглолтын тэргүүн байрт Төв Политехник коллежийн Б.Сувд багштай анги хамт олон “Өвгөн шувуу” өгүүллэг, “Тунгалаг тамир” романы зохиомж найруулгаар шалгарчээ.
Дэд байрт Төв аймгийн Баянчандмань политехник коллежийн Л.Энхзаяа багштай анги хамт олон “Элбэг дээл” өгүүллэг “Тунгалаг тамир” романы зохиомж найруулгаар, гутгаар байрт Баянхонгор политехник коллежийн Б.Долгорсүрэн, Э.Алтанцэцэг багштай анги хамт олон “Аквариум” өгүүллэг, “Хөгшин чоно ульсан нь” туужийн зохиомж найруулгаар тус тус шалгарлаа.
Шилдэг суралцагчаар Төв Политехник коллежийн Электроникийн тоног төхөөрөмж ашиглалт, засварчны 2 дугаар ангийн суралцагч М.Гантуяа, шилдэг багшаар Төв Политехник коллежийн монгол хэл, уран зохиолын багш Б.Сувд нар шалгарсан байна.
Монгол хэл, уран зохиолын багш Б.Сувдаас тодруулахад, "Тус тэмцээнд оролцохоор их удаан хугацаанд бэлтгэсэн. Маш их уншиж судалж, хүүхдүүдтэйгээ хичээнгүйлэн ажилласан нь өнөөдөр үр дүнгээ өглөө. Сурагчдынхаа авьяас чадварыг нээж, хөгжүүлэх, ойлголцож хамтран ажиллах, тэдний үзэл бодол, санал санаачлагыг сонсож мэдэрсэн ажил боллоо" гэв.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл Утга зохиол,
ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт
хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын
яамны дэмжлэгтэйгээр "Барилгын политехник коллеж"-оос санаачлан тус
тэмцээнийг зохион байгуулсан юм.