ЗАВХАН: Үүлэнд зориудаар нөлөөлснөөр хуурайшилтын зэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-08 10:41:35

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Завхан бороо-1" экспедиц говийн сумдад цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг явуулжээ. 


Энэ сарын 6-7-нд шилжих шөнө нутгийн баруун буюу Ургамал, Завханмандалын чиглэлд үүлэнд нөлөөлж, хур тунадас нэмэх ажлыг явууллаа.


Үүний үр дүнд ихэнх сумын нутгаар 0.0-6.0мм бороо, цас орсноос хамгийн их нь Тосонцэнгэл, Их-Уул суманд 6.0мм хур тунадас орсон байна.

Баянхайрханд 5.6мм, Завханмандалд 3.8мм, Тэлмэн, Ургамал сумын нутгаар 2.0мм, Эрдэнэхайрхан сумын нутгаар 1.0мм, Улиастай, Яруу, Дөрвөлжин сумын нутгаар 0.8-0.9мм, бусад сумын нутгаар 0.0-0.3мм тунадас оржээ. 


Өнөөдрийн байдлаар 16 сумын хуурайшилтын зэрэг буурсан байна гэж Завхан аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 


Дөрвөлжин сумын нутагт хур тунадас орсон байдал

Холбоотой мэдээ