ЗАВХАН: Бямба гаргийг алхалтын өдөр болгожээ
ФОТО МЭДЭЭ
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймагт өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 160 гаруй хүн ууланд тогтмол алхаж байна.
"Уулсын оргил өөд" клубийн тамирчид анх иргэдэд ууланд авирах, алхахын ач тусыг таниулж эхэлснээр 7 хоног бүр иргэд тогтмол алхдаг болжээ.

Аймгийн 24 суманд гэр бүлээрээ, ажлын хамт олон, найз нөхөдтэйгээ баг болж жилийн дөрвөн улиралд тогтмол алхдаг 160 гаруй иргэн бий.

Ялангуяа аймгийн төвийн иргэд "Уулсын оргил өөд" клубийн гишүүнээр элсэж долоо хоног бүр уулын алхалтад оролцож байна.

Өнгөрсөн амралтын өдөр Улиастайд үүрээр -31°, Товцог хайрхны оргилд -34° хүйтэн байв. Энэ өдөр Улиастайн уулчид, уулын спортыг сонирхон хичээллэдэг 30 орчим хүн алхлаа.

Тэд 7 хоног бүрийн бямба гаргийг уулын алхалтын өдөр болгож хэвшсэн төдийгүй жилийн 4 улиралд энэхүү зөв дадлаа олон нийтэд сурталчилдаг.

Уулын алхалт бол эмгүй эмчилгээ төдийгүй эрүүл мэндэд маш чухал юм.

Иргэдийг 7 хоногт нэг удаа гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо нийлж алхаж хэвшээрэй. Эрүүл мэнддээ анхаарч зөв дадалд бидэнтэй нэгдээрэй гэж уулынхан уриалж байна.

Завханы уулынхан өнгөрсөн намар, Баянхонгор аймгийн Их богд уулын Тэргүүн богд 3957 м оргилд 26 хүний бүрэлдэхүүнтэй оргилд гарсан байна.

Уулчид 7 хоног бүрийн бямба гаргийн өглөө 05.00-06.00 цагт авиралтаа эхэлдэг
Улаанбаатар