“Disney” компани Абу-Дабид шинэ парк барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-05-08 17:39:12

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 8 /NHK/. Америкийн “Walt Disney компани АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод шинэ парк байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


Тус компанийн долоо дахь, Ойрх Дорнод дахь анхны паркийг байгуулах төлөвлөгөөг лхагва гарагт орлогын тайлангаа танилцуулсан өдрөө танилцуулсан байна.


Дэлхийн хүн амын гуравны нэг нь АНЭУ-д дөрвөн цаг нисэж хүрэх зайд амьдардаг тул тус хот бол тул аялал жуулчлалын чухал төв юм гэж Disney компани мэдэгджээ. Шинэ паркийг Абу-Дабигийн Miral фирм барьж байгуулах бол Disney дизайныг хариуцна.


Тус компанийн гүйцэтгэх захирал Роберт А.Игер хэлэхдээ, шинэ паркад орчин үеийн уран барилгын хэв маягийг дэвшилтэт технологитой хослуулснаар зочдод гайхалтай дурсамжийг үлдээх болно гэлээ. Гэхдээ паркийг нээх өдрийг хараахан товлоогүй байгааг тэрбээр дурдаад, ийм хэмжээний байгууламжийн зураг төслийг гаргахад ерөнхийдөө 18-24 сар, барихад ойролцоогоор таван жил шаардагддаг гэлээ. 



Холбоотой мэдээ