ӨНӨӨДӨР: Үндэсний номын баяр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-16 07:05:47

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

9:30 цагт: “Эрүүгийн хуулийн 13.14 ба сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа” хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнд болно.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 4 дүгээр сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.

11:00 цагт: ОБЕГ-аас ой, хээрийн түймэр болон  цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллийг  өгнө. 

11:30 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгорү Цүүшин” сонины редакциас зохион байгуулж буй  “Япон хэл, соёлын өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болно.  

13:00 цагт: “Улаанбаатар травэл экспо-2025” аялал жуулчлалын үзэсгэлэн Улаанбаатар зочид буудалд болно.

14:00 цагт: Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран “Үр дүнд суурилсан төлөвлөлт, үнэлгээ, мониторингийн тогтолцоог бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийгТөрийн ордонд зохион байгуулна.

14:00 цагт: “Хөгжил ба шинэчлэл” форум Галлериа Улаанбаатар төвд болно. Холбогдох утас: 89002898

 

-37 дахь удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадам эхэлнэ.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Орон нутагт:

-Завхан аймагт өсвөр  үеийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвд болно.

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.

 

Хилийн чанадад:

-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд  болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

Холбоотой мэдээ