ХОВД: Төл бойжилт 95.2 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймагт мал төллөлт 75.7 хувьтай үргэлжилж байна.
Энэ онд аймгийн хэмжээнд 1425.6 мянган хээлтэгч төллөхөөс тавдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1.078.7 мянган толгой мал төллөжээ.
Үүний дотор ингэ 3637, гүү 23426, үнээ 41957, хонь 426747 байгаа бол ямаа хамгийн их буюу 582961 толгой төллөсөн байна.
Одоогоор 1026.7 мянган төл бойжиж байна. Ийнхүү Ховдод төл бойжилт дунджаар 95.2 хувьтай байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд 31664 төл мал хорогдсон бол 62503 толгой мал хээл хаясан гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.