СЭЛЭНГЭ: Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө
сумын Буурагчин 2 дугаар баг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай
газрын нутаг дэвсгэр Хэрийн гол гэдэг газарт энэ сарын 21-ний
өдрийн 15:40 цагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын
байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн ангийн хүн хүч, техник
хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн өчигдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сум
Буурагчин 2 дугаар баг Буурлын даваа гэдэг газар 10:25 цагт гарсан түймрийг нисдэг тэргээр тандалт
хийж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид
унтраахаар ажиллаж байна.