ОРХОН: Хот доторх хөшөө дурсгалуудтай сурагчдыг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-28 16:10:55

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдөр 5 дугаар сарын 18-ныг тохиолдуулан аймгийн ЕБС-ийн сурагчдыг хөшөө дурсгалт газруудтай танилцуулж эхэллээ.


Аймгийн музей нь нийгэмд соёлын онцлогийг холбогч, шинийг санаачлагч, зохицуулагчийн үүргийг хангадаг. 

Энэ ажлын хүрээнд Орхон аймгийн музейгээс энэ өдрийг тохиолдуулан хотын доторх хөшөө дурсгалтай танилцах аяллыг “Орхон эмпати” сургуулийн 10 дугаар ангийн 3 бүлгийн 70 сурагч, IV сургуулийн 42 сурагчийг хамруулан зохион байгууллаа.


Орхон аймгийн хувьд түүх ,соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогоор 354 үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байдаг. Үүнээс Баян-Өндөр сумын нутагт 59, Жаргалант сумын нутагт 295 дурсгал байдаг. Үүнээс хиргисүүр 213, булш 120, хөшөө дурсгал 21 байна.




Холбоотой мэдээ