Ихэнх нутгаар хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-12 08:16:37

Энэ сарын 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно.

Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Холбоотой мэдээ