ДОРНОГОВЬ: "Хүн бүр хүүхэд хамгаалагч" уриалгад нэгдсэн хүүхдийн баяраас

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-06-04 08:56:13

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 4 МОНЦАМЭ/. Энэ жилийн “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас "Хүүхдийн эрх-тэдний оролцоо", "Хүн бүр хүүхэд хамгаалагч" агуулгын хүрээнд нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


Мөн таван төрлийн зөвлөмж, постер 250 ширхэгийг тарааж, хүн бүр хүүхэд хамгаалагч уриалгын талаар сурталчилжээ. Үүнээс гадна хүүхдүүдэд эрүүл хүнсийг хэрхэн сонгох тухай зөвлөмж өгч, гар зураг, дугуйн уралдаан, шагайн харваа зэрэг мэдлэг авьяас сорьсон олон төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд болсон үйл явдлын тухай фото зургаар хүргэж байна.