Эрүүл мэндийн салбарын ажилтнууд С вирүсийн эмийг 80 хувийн хөнгөлөлттэй авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-04 18:26:58

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Оном сангаас санаачлан эрүүл мэндийн салбарын элэгний С вирүсийн архаг халдвартай ажилчдыг эмчлэх “Итгэлийн халамж-Ачтанаа дээдлэе”  аяныг өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс эхлүүллээ.

Энэ хүрээнд өвчин эмгэг тусах өндөр эрсдэлтэй нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаад элэгний С вирүсээр өвчилж, улмаар архаг халдвартай болсон эрүүл мэндийн салбарын ажилтнууд С вирүсийг бүрэн устгах үйлчилгээтэй эмийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

Аяны нээлтийн үеэр тус эмнэлгийн С вирүсийн халдвартай ажилтнуудад вирүсийг устгах эмийн эмчилгээний 80 хувийн хөнгөлөлтөд хамрах эрхийн бичиг гардуулав.

Тус аяныг орон даяар үргэлжлэх юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ