Өмнөд Суданаас өдөрт 3500 хүн дүрвэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-05 11:09:46

ЖЕНЕВ. /Xinhua/. Өмнөд Суданы нийслэл Жуба хотод энэ оны долдугаар сараас байлдааны ажиллагаа дахин эрчимжиж эхэлснээс хойш 250 мянга орчим хүн дүрвээд байна гэж НҮБ мэдэгдлээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн 10 дугаар сард тус улсаас өдөрт дунджаар 3500 хүн хөрш улс орнууд руу дүрвэжээ.

НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын /UNHCR/ албаны хүмүүс баасан гарагт Женев хотноо мэдэгдэл хийхдээ “Өмнөд Суданаас дүрвэгчдийн 85 гаруй хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байна” гэв.

Хоол хүнс болон усны хомсдлын улмаас олон хүний биеийн байдал тааруу байна гэж албаны хүмүүс хэллээ.

Өмнөд Суданы хүн амын гуравны нэг хувь буюу дөрвөн сая орчим хүн хүнсний хомсдолд ороод байна.
Албаны хүмүүс тус улсын нөхцөл байдлыг “дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хямралуудын нэг” гэж тодорхойллоо.

Тус улсын хөрш Уганда болон бусад газар дахь дүрвэгчдийн хуарангуудад байгаа хүмүүст UNHCR тусламж үзүүлж байгаа аж.

Албаны хүмүүс “санхүүжилт дутагдалтай байна. Өмнөд Суданы ард түмэнд тусламж үзүүлэхэд зориулан мөнгө хандивлахыг бид олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна” гэлээ.

Г.Доржханд


 

Холбоотой мэдээ