Ургац хураалтанд ашиглаж байгаа автопүүг баталгаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 10:43:29

Ургацаа хурааж байгаа дөрвөн аж ахуйн нэгжийн ашиглаж байгаа дөрвөн ширхэг автопүү болон худалдаанд ашиглаж байгаа 21 жинг ээлжит баталгаажуулалтанд хамруулсан байна.

Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн ажилтнууд Сайхан, Орхонтуул, Сант сумдад “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, ”Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулиудын хэрэгжилтийг хангах, ургац хураалтын үед аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж буй авто жинг ээлжит баталгаажуулалтанд хамруулах, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тохирлын үнэлгээ хийх, ашиглагдаж буй хэмжүүрийн хэрэгслийг ээлжит баталгаажуулалтанд хамруулах ажлыг зохион байгуулсан байна.

Энэ ажлын хүрээнд Сайхан суманд шинээр худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа хоёр нэгжийн тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу, Орхонтуул, Сант, Орхон сумын 6 үйлчилгээний газрын тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээний хугацаа дууссан тул дахин магадлан хяналтын тохирлын үнэлгээ хийж, тохирлын гэрчилгээг нэгээс хоёр жилээр олгожээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ