СЭЛЭНГЭ: Нарсанд гарсан түймрийг цурамд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-23 12:41:20

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутаг дэвсгэр болох "Шаамар 3"-ын нарсанд гарсан түймрийг шуурхай ажиллаж өнөөдөр 4:04 цагт цурамд оруулсан байна.

 

Түймрийн дуудлага энэ сарын 22-ны 15:55 цагт аймгийн ОБГ-т ирсэн байна.

 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын болон сум, орон нутгийн мэргэжлийн ангийн алба хаагчид, сайн дурын иргэд шуурхай ажиллаж цурамд оруулжээ. 

Холбоотой мэдээ