Гурван жилд 48 янгир ямааг нутагшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-06-24 10:39:03

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Монгол-99” ТББ-аас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд 21 янгирыг энэ сарын 21-нд нутагшууллаа.


Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлэхдээ 11 янгирыг, өнгөрсөн онд 16 толгой гээд гурван жилд 48 толгой янгирыг тус бүс нутагт сэргээн нутагшуулаад байна.



БОУАӨЯ-наас “Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биологийн олон янз байдлыг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг нь тэтгэж хомсдолоос сэргийлэх, зориудаар өсгөн үржүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд ховор амьтдыг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, тоо толгойн өсөлтийг дэмжиж, энэ талаар санаачилга гаргаж буй иргэд, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж байгаа юм.


Монгол, Оросын олон улсын хамтарсан судалгаагаар 2023 онд хил дамнасан бүсэд 7 мянга орчим толгой, үүнээс Монголын талд 4 мянга гаруй янгир байгааг тогтоожээ. 

Холбоотой мэдээ