Боксчид медалиас мултарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТКатарт болж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шувтрах шатандаа орлоо. Хүрэл медалийн төлөө тоглосон манай хоёр тамирчин өрсөлдөгчөө дийлсэнгүй.
60 кг-ийн жинд манай Д.Отгондалай Узбекстаны Элнур Авдураймовт хожигдсон бол 49 кг-д хүч үзсэн Г.Ган-Эрдэнэ ОХУын Василий Егоровт ялагдсан байна. Ийнхүү найдвар тавьсан хоёр шилдэг боксчин ялагдсанаар энэ тэмцээнээс монголын баг медаль хүртэж чадсангүй.
Ж.Батсайхан