Д.Трамп гурван муж улсад тэргүүлж явна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-11-09 08:38:28

НЬЮ-ЙОРК./TASS/. Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп Кентакки, Нью-Хэмпшир болон Индиана муж улсуудад тэргүүлж байна гэж АНУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

The New York Times сонинд мэдээлснээр, Кентакки муж улсад нийт саналын хуудасны 1 хувийг тоолсны дараах байдлаар Трампын төлөө сонгогчдын 77 хувь нь саналаа өгсөн бол түүний өрсөлдөгч Х.Клинтоны төлөө 19 орчим хувь нь саналаа өгчээ. Энэ муж улсад 8 төлөөлөн сонгогч байгаа юм.

Нью-Хэмпшир муж улсад мөн адил нийт саналын хуудасны 1 хүрэхгүй хувийг тоолоод байна. Урьдчилсан мэдээллээр, сонгогчдын 52 хувь нь Трампын төлөө, 41 хувь нь Клинтоны төлөө саналаа өгчээ. Энэ муж улсад 4 төлөөлөн сонгогч байгаа юм.

Нью-Хэмпширт болсон санал хураалтын дүн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий дүнд нөлөөлж магадгүй юм. Учир нь, дөрвөн жилийн өмнө Барак Обама тус муж улсад ялалт байгуулж байсан бөгөөд хэрвээ энэ удаад Трамп ялсан тохиолдолд өөрийн өрсөлдөгч болох Ардчилсан намынхны байр суурийг нэлээд ганхуулж чадах юм.

Харин Кентакки-гийн хувьд угаасаа бүгд найрамдахчуудын ялалт байгуулдаг газар билээ.

Америкийн телевизийн СNN сувгийн мэдээлснээр, Индиана муж улсад нийт саналын хуудасны 1 орчим хувийг тоолсны дараах байдлаар сонгогчдын 69 хувь нь Трампын төлөө, 27 хувь нь Клинтоны төлөө саналаа өгчээ. Тус муж улсад 11 төлөөлөн сонгогч байгаа юм. Индиана-гийн оршин суугчид эртнээс бүгд найрамдахчуудыг дэмжсээр ирсэн тул энд Трамп ялах нь эхнээсээ тодорхой байгаа юм.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ