УВС: Аймгийн ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр энэ сарын 21-нийг хүртэлх хугацаанд аймгийн ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ.
Их халалттай холбоотой гэнэтийн дуу цахилгаантай түр зуурын бороо орж болзошгүй тул аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр Улаангом орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи 2-4 м/с, агаарын темпертур 35 градус дулаан байна.
Өдөртөө нийт нутгаар 24-35 градус, шөнөдөө 10-20 градус дулаан байна.
Өндөрхангай сум түймрийн эрсдэл дунд зэрэг,
Тэс, Зүүнхангай, Хяргас, Цагаанхайрхан суманд түймрийн эрсдэл их буюу аюултай,
бусад сумын нутгаар түймрийн эрсдэл нэн их буюу онц аюултай зэрэгт байна” хэмээн аймгийн Ус цаг уур, орчны
шинжилгээний төвөөс мэдээллээ.