УВС: Давст, Сагил, Түргэн сумын түүхт 100 жилийн ойн баяр өнөөдөр эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом,
2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Давст, Сагил, Түргэн сумын түүхт 100
жилийн ойн баяр наадам өнөөдөр нэгэн зэрэг нээлтээ хийж байна.
Эдгээр сумдын ойн баяр наадамд
тус бүр хүчит 128 бөх барилдаж, таван насны хурдан хүлгүүд уралдаж байна.
Түүхт 100 жилийн ойн баяр
наадамд тус сумдаас төрсөн урлаг, спорт, улс төр гэх мэт салбар салбарын
шилдгүүд болон өөр аймаг, сум, хот хүрээнд амьдарч буй иргэд олноор
хүрэлцэн ирсэн байна.
Давст, Сагил сумын ойн баяр сумын төвдөө болж байгаа бол Түргэн сумын наадам Төгсбуянтын хүрээний суурин дээр буюу Дэлгэр мөрний дэнж дээр болж байна.
Давст сумын наадамд тус сумаас төрсөн Маршал Юмжаагийн Цэдэнбал дарга "морилон саатжээ". Тодруулбал, кино дэлгэцийн урлагт түүний дүрийг бүтээсэн Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар хүрэлцэн ирсэн байна.