ОРХОН: Үсчин гоо сайханчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны долоодугаар сарын 25/МОНЦАМЭ/. Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд үсчин гоо сайханчдад ерөнхий биеийн болон эхо үзлэг В, С вирусын илрүүлэг шинжилгээг хийж, В вирусын дархлаажуулалтанд хамрууллаа. Мөн энэ үеэр ӨЭМТ-үүд, амбулаториор үйлчлүүлсэн иргэдэд үзлэг хийж, мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.
Элэгний хавдар үүсгэгч гол хүчин зүйл нь вируст гепатит буюу В, С, D вирус юм. Тодруулбал, элэгний хавдрын 90 орчим хувь нь гепатит вирусийн шалтгаантай байна. Тийм учраас иргэд дээрх гурван төрлийн вирусийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх, вакцинд хамрагдах, эмчилгээг нь цаг алдахгүй хийлгэх, эмчийн хяналтад тогтмол байх зэрэг дадал хэвшил, эрүүл мэндийн боловсролтой, хариуцлагатай байхыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байлаа.