Энгийн болон аюултай хог хаягдлын чиглэлээр 327 обьектод шалгалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-30 10:18:52

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/.  БОУАӨЯ-наас улсын хэмжээнд энгийн болон аюултай хог хаягдлын байдалд хяналт шалгалт хийж байна.

 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар энгийн болон аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах чиглэлээр 327 обьектод шалгалт хийснээс хууль, журам зөрчсөн 127 обьектын 265 зөрчилд улсын байцаагчийн албан шаардлага, 48 иргэн, хуулийн этгээдэд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн хөрс бохирдуулагч 62 нүхэн жорлонг буулган, 613 метр куб талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, 8307 га газрын 1190 тн хог хаягдлыг цэвэрлээд байна.

 

Өнгөрсөн оны шалгалтаар 22 тн хуванцар сав, 5801 ширхэг химийн бодисын сав, шуудай 103.4 тн, хийн баллон 213, ашиглалтын хугацаа дуссан химийн бодис 2.44 тн, ашигласан тос, масло 1700 литр, 203 тн, төмөр сав 6.2 тн, тостой арчих материал 2.4 тн нийт 339.4 тн, 6014 ширхэг, 1700 литр аюултай хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр устгуулан байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. 


Холбоотой мэдээ