Иргэд өөрсдөө ундны усандаа анхаарал тавих боломжтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-09 20:13:32

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамет энэ байгууллагаас хийгдэж байгаа зарим ажлын талаар мэдээллээ.

-Булган сумын хоёр багт гарсан бог малын мялзан өвчин таслан зогсоогдсон ч тэр орчмын хорио цээрийн ажиллагаа тайлагдаагүй хэвээрээ байна. Аймгийн бусад мал сүргийг вакцинжуулах ажил дууссан. Гэхдээ Булган сум болон Ховд, Увс аймгаас мал, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахгүй байгаа.

Өлгий хотын агаар мандал өвлийн улиралд Улаанбаатарынхаас дутуугүй бохирддог. Энэ нь нэгдсэн халаалтын төв зуух, гэр хорооллынхны нүүрсний утаа, машин техникийн утаа, зам, гудамжны хуурай тоос шороо зэрэг дөрвөн хүчин зүйлээс шалтгаалж байна. Эдгээрийг хэрхэн зохицуулах талаар холбогдох байгууллагуудтай зөвлөлдөн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Нэгдсэн халаалтын зуухны янданд зориулалтын шүүр тавигдсанаар бохирдол нь намдлаа.

Өлгий хотод газар доорх гүний усны хоёрхон хувь нь ашиглагдаж байна. Гэхдээ 200 метрийн гүнээс гардаг ус жинхэнэ цэвэр байдаг болохоор тус аймгийн айлуудын ундны усны чанар, эрүүл ахуй зэрэг шаардлагын хэмжээнд хүрээгүй. «Суат» компани 58 км ундны усны шугамтай ч үнэ өндөр учир айл өрхүүд түүнд холбогдож амжаагүй, үүнд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Дэлхийн Зөн байгууллагад тавиад байгаа ажээ. Мөн уг шугаманд хлоржуулдаг төхөөрөмжгүй гэнэ. Гэхдээ айл өрхүүд энгийн худагнуудаа цэвэрлүүлээд хэрэглэх боломжтой. Харин дөрөвдүгээр багийн зарим айлын худаг их хэмжээний бохирдолтой учир нь тэнд оршдог бохир усны цэвэрлэгээний станц эвдэрснээс бохироо Ховд голд ойрхон газар доор асгаж байгаа нь эрсдэлтэй гэж тэр ярилаа.                                                                                                                 

 Ш.Айзаря

Холбоотой мэдээ