ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ялалт байгуулсан Дональд Трампад баяр хүргэв  

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-11-09 21:24:28

Орос Улсын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд  Хиллари Клинтоныг ялсан Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч  Дональд Трампад баяр хүргэсэн тухай Кремлийн сайтан дээр уламжилжээ.

Оросын төрийн тэргүүн Орос, АНУ-ын харилцаа  эрх тэгш, харилцан хүндэтгэсэн  зарчим дээр тулгуурлан, хоёр орны ашиг сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Сүүлийн саруудад  Орос улсын нийгмийн бүхий л  хүрээ  АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп болон Хиллари Клинтон нарын сонгуулийн  кампанит ажлыг анхааралтай  ажигласан бөгөөд  ялангуяа, өнгөрсөн шөнө тус улсын иргэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх мөчийг нойргүй, нүд цавчилгүй  ажигласан билээ. 

Дональд Трампыг сонгогдоход оросын иргэд илүү талтай байсан байж болох юм. Учир нь Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Америк-Оросын  харилцааг эргэн харахаа амласан юм.     

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ