Олон улсын газарзүйн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-01 09:21:03

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Тайланд Улсын нийслэл Бангкок хотод олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад долоодугаар сарын 27-31-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.


Энэхүү олимпиадад  Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртэж, амжилттай оролцжээ. Өмнө нь 2016 онд БНХАУ, 2017 онд Бельградын олон улсын олимпиадаас манай сурагчид мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.


Олон жил тасарсан медалийн буухиаг найман жилийн дараа Шинэ-Эрин сургуулийн 11-р ангийн сурагч Н.НарааГёте сургуулийн 11-р ангийн сурагч А.Амина нар хүрэл медалиар дахин эхлүүллээ.


Багийн ахлагчаар МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор В.Батцэнгэл, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн нар ажиллажээ.

Холбоотой мэдээ