СЭЛЭНГЭ: Дэвсэг ээж буюу Ээж мод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-06 09:20:53

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын нэг болох Дэвсэг ээж буюу Ээж мод Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байдаг.

 

Ээж мод нь аймгийн төв Сүхбаатар хотоос баруун зүгт 12 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 720 м-ийн өндөрт, Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутаг 34 дүгээр зөрлөгийн хойд, элсэн мөргөц дээр оршдог.

 

Энэ мод нь 18 метр урттай, 1 метрийн голчтой холтосгүй хөх өнгөтэй, 100 салаа мөчиртэй. “Дэвсэг ээж мод”, “Удган ээж  мод” гэж алдаршин байгалийн гайхамшигт бүтээл болж, олон зуун жил бөө удганы үеэс үе дамжин ард түмэн шүтэн биширч ирсэн тахилгатай мод юм.

 

Ээж модонд жил бүрийн ханш нээх өдөр тахилга үйлдэх нь байгаль эхээ бишрэн шүтэх, хүслээ даатгах, ёс заншил, зан үйлийг гүйцэтгэж буй бөгөөд хүн ард нь өвчин зовлонгүй, байгаль дэлхийн хур ус цагтаа бууж, мал сүрэг нь тавлаг байх учиртай хэмээн даатган залбирдаг жамтай юм.

Холбоотой мэдээ