ӨМНӨГОВЬ: Нийт 15 мянга га бэлчээрийн усан хангамжийг шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-08-06 22:49:42

Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор усжуулалтын хоёрдугаар аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Аяны хэрэгжилтийг хангахаар “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 1,6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар бэлчээрт инженерийн хийцлэлтэй 30 худаг шинээр гаргаж, 20 худаг засварлан тоногложээ.

 

Мөн Өмнөговь аймаг бэлчээр усжуулалтыг 65 хувьд хүргэх зорилт тавьж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Овоо, Мандал-Овоо, Манлай, Ханбогд, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумын отрын бүс нутагт орон нутгийн төсвийн 397,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 10 худаг шинээр гаргаад байна.

 

Өнөөдрийн байдлаар усжуулах аяны хүрээнд 59 өрхийн 48,5 мянган толгой малыг найдвартай усаар хангаж, 15 мянган га бэлчээрийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлээд байгаа юм. 

Холбоотой мэдээ