ХОВД: Хэрэглээний цэвэр усыг хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл хангах, шугам сүлжээнд төлөвлөгөөт засвар хийх зорилгоор энэ сарын 15-18-ны өдөр Ховд хотын хэрэглээний цэвэр усыг хязгаарлана.
Иймээс байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг засварын ажил гүйцэтгэх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулан бэлтгэл хангахыг Шим-Ус ХХК-иас зөвлөлөө.
Мөн өнөөдөр Ховд аймгийн төвд цахилгаан эрчим хүчийг хэсэгчилсэн байдлаар хязгаарлана. Учир нь шинээр барьсан 2-3 дэд станцыг цахилгаан дамжуулах агаарын шугамд холбох юм.
Ховд
аймаг нь 90 мянга гаруй хүн амтай. Үүнээс аймгийн төв буюу Жаргалант суманд 33
мянга гаруй иргэн амьдарч буй.