Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд 174 иргэн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-10 13:14:34

Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны мэргэшлийн  шалгалтыг өнөө өглөөний 9 цагаас авч байна. Шалгалтанд  дэс түшмэлийн 11 ажлын байранд 80 хүн, туслах түшмэлийн 4 ажлын байранд 94 хүн нийт 174 хүн оролцож байна.

Энэ удаагийн шалгалтанд оролцогчдын тоо харьцангуй бага байгаа нь зарлагдсан дэс түшмэлийн ажлын байр нь туршлагатай ажилласан жилтэй байх шаардлагатай учраас  цөөн иргэд оролцож байна. Шалгалтын бүртгэл, явцыг Төрийн албаны зөвлөл дуу дүрсний хамт онлайнаар давхар хянаж байгаа учраас ямар нэгэн асуудал гарахгүй гэнэ. Тус аймагт энэ онд төрийн албаны шалгалт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ