Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ирэх оны төсвийн тухай хууль нь улс орны голлох хууль тогтоомжуудтай нийцсэн болохыг тодотгов.
УИХ-ын дарга М.Энхболд одоо төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр төсвийн багцыг нь танилцуулж байна.
Б.Туул