Вьетнамд 500 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ХАНОЙ, 2025 оны наймдугаар сарын 25 /BBC/. “Кажики” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан Вьетнамын эрх баригчид 586 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.
Салхины хурд хэдийн 166 км/цагт хүрээд байгаа бөгөөд орон нутгийн цагаар даваа гаргийн өглөө эрэг рүү дөхөх үед улам хүчтэй болох төлөвтэй байна гэж цаг уурчид анхаарууллаа. Төв нутгийн Тханьхоа, Куангчи, Хуэ, Дананг мужуудын оршин суугчдад гэр орноо орхин явахыг зөвлөснөөс гадна нислэгүүдийг цуцалж, завинуудыг эрэг дээр байлгах чиглэл өгчээ.
Шуурга одоо Хятадын Хайнань арлыг дайран өнгөрч байгаа бөгөөд 320 мм хүртэлх хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна. “BBC Weather”-ийн мэдээлснээр, “Кажики” хар салхи Вьетнамыг дайран өнгөрөхдөө хүч нь сулрах төлөвтэй байгаа боловч тус улсад 200 км/цагийн хурдтай салхи шуурч, 300-400 мм хур тунадас орох төлөвтэй байгаа ажээ.
Эрх баригчид хар салхи дайран өнгөрөх чиглэлд амьдарч байгаа хүмүүст ням гаргийн 14:00 цагаас хойш гадаа гарахгүй байхыг анхааруулсан байна. Мөн тусламж дэмжлэг үзүүлэхээр цэргүүдийг илгээжээ. Агаарын тээврийн “Vietnam Airlines” компани ням, даваа гарагт төвийн нутгийн хотуудаас явах, ирэх чиглэлийн 22 нислэгийг цуцалсан байна.
Энэ шуурга нь
өнгөрсөн оны есдүгээр сард болсон “Яги” хар салхи шиг сүйрэл дагуулж болзошгүй хэмээн эрх баригчид анхааруулж байна. Уг шуурганы улмаас зөвхөн Вьетнамд 300 хүн амиа алдсан юм.