Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500 аж ахуйн нэгжийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 28 /Xinhua/. Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн шинэчилсэн жагсаалтыг цахим худалдааны салбарт тэргүүлэгч “JD.com” платформ тэргүүлжээ.
Зүүн хойд нутгийн
Ляонин мужийн төв Шэньян хотод болсон 2025 оны Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн өндөр түвшний уулзалтын үеэр Бүх Хятадын Үйлдвэр, худалдааны
холбооноос /ACFIC/ шинэ жагсаалтыг танилцуулсан байна.
Ингэснээр “JD.com”, “Alibaba” компани, “Hengli” групп дөрөв дэх жилдээ жагсаалтын эхний гурван
байраа хадгалжээ. ACFIC-ээс
хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийн дунд 27 дахь удаагийн судалгааг явуулсан бөгөөд 2024 онд тус бүрийнх нь үйл ажиллагааны
орлого 1 тэрбум юаниас /ойролцоогоор
140.72 сая ам.доллар/ давсан 6379 аж ахуйн нэгж судалгаанд хамрагдсан байна. Ингээд ACFIC үйл ажиллагааны орлогоор нь эхний 500 компанийг жагсаажээ.
Судалгаанаас үзвэл, Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн үйл
ажиллагааны орлогын босго хэмжээ 2024 онд 27 тэрбум юаньд хүрч, үйл
ажиллагааны нийт орлого нь 43.05 их наяд юаньд хүрсэн нь өсөлт үргэлжилсээр байгааг харуулсан байна. Тэдгээрийн дотроос “JD.com” жилд ойролцоогоор 1.16 их наяд юанийн
орлого олсноор Хятадад их
наяд юанийн босгыг давсан анхны хувийн компани болжээ.
Шилдэг 500 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашиг
үргэлжлэн сайжирч, өнгөрсөн онд 361 компанийн орлого өмнөх оны мөн үеийнхээс өссөн
тухай мэдээлсэн байна. Тэдгээрийн нийт цэвэр ашиг 1.8 их наяд
юаньд хүрч, нэг компанид дунджаар 3.6 тэрбум юань ногдож байгаа нь өмнөх оныхоос 6.48 хувиар өсжээ.