Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орж, нутгийн зүүн хагаст дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
ЦУОШГ-ын мэдээлснээр салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр +8-+13, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +13-+18 градус байна.
Мөн Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар,
Дорнод-Монголын тал нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24-+29, говийн
бүс нутгаар +29-+34, бусад нутгаар +20-+25 градус дулаан байх аж.