Есдүгээр сард бөхийн өргөөнд хоёр барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-03 11:28:50

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг албан ёсоор танилцууллаа.


2025-2026 оны заалны барилдаан энэ сарын 13-нд эхлүүлэх юм байна. Тодруулбал, Хубилай хааны 810, Барилгын салбарын 99 жилийн ой, “Хубилай” зочид буудлын нээлтийн ёслолд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 13-нд болно. Барилдааны бүртгэлийг энэ сарын 11-нд эхлэх аж.


Түүнчлэн энэ сарын 27-нд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Д.Мягмарсүрэнгийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын нээлтийн барилдааныг зохион байгуулах юм. Харин аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан энэ сард болохгүй.


Ташрамд сонирхуулахад, энэ сарын 13-нд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд Уул уул салбарынхны наадам болох бөгөөд тус наадмын үеэр улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулах аж. 

Холбоотой мэдээ