Эртний чулуужсан олдвор хулгайлсан этгээдийг барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-12 13:36:10

ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутгаас олдсон палеонталогийн олдвор болох эртний чулуужсан амьтны толгойг хулгайлсан этгээдийг барьснаа мэдэгдлээ.

 Дээрх олдворийг Уянга сумын Бөөрөлжүүт гэх газар алт олборлож байсан компанийн эксковаторчин олжээ. Түүнийг мэргэжлийн байгууллагад шинжлүүлэхээр хадгалж байгаад хулгайд алджээ. Хулгайг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат З, Б нар бүлэглэн үйлдсэнийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар шуурхай эрэн сурвалжилснаар илрүүлэн шалгаж байна. Дээрх эртний амьтны толгой нь 10-15 мянган жилийн өмнөх мөстлөгийн үеийн савагт хирснийх байж болзошгүй гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ